
Зүйлийн нэр: Шивэр эрээн живэрт
Англи нэр: Siberian sculpin
Хүрээ: Хөвчтөн
Анги: Дэвүүр сэлүүрт загас
Баг: Живэртэн
Овог: Живэртийнхэн
Төрөл: Эрээн живэрт
Ерөнхий шинж:
Бие ээрүүл хэлбэртэй, нүцгэн буюу хайрсаар хучмал. Толгой хавшгар, хоёр хажуугаар хамрын 2 хос сүвтэй. Заламгайн 3-4 нумтай. Заламгайн өргөс булцуулаг. Заламгайн сүв өргөн. Эрүүндээ шүдтэй, хааяа самалдаг, тагнайд шүдтэй. Нурууны сэлүүрийн эхнийх 5-18 цацрагтай. Сэлүүр хатгуургүй. Хэвлийн сэлүүр 1 хатгууртай, 2-5 хатгуургүй цацрагтай. Сүүлний сэлүүр дугуй буюу тайрмал. Хийт цуухгүй.
Биологийн онцлог:
Шивэр эрээн живэртийн биеийн урт 20 см хүрнэ.
Амьдрах орчин:
Голын эргийн хайрга, чулуун дор нуугдан амьдарна.
Хамгаалалтын статус:
Бүс нутагт мэдээлэл дутмаг.
Тархац:
Сайн судлагдаагүй. Магадгүй Хойд мөсөн далайн ай савын Сэлэнгэ, Орхон голд тархан амьдрах магадлалтай.
Агнах, барихыг хориглох хугацаа:
Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 14 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.