
Зүйлийн нэр: Хорхой загас, могор, дугариг амтан
Англи нэр: Eastern brook lamprey
Хүрээ: Хөвчтөн
Анги: Эрүүгүйтэн загас
Баг: Дугариг амтан
Овог: Хорхой загасныхан
Төрөл: Хорхой загас
Ерөнхий шинж:
Бие уртавтар, хорхой хэлбэртэй, хайрсгүй. Нүдний хойно хоёр хажуугаараа заламгайн 7 сүвтэй. Хамрын ганц сүв нүдний өмнө оршино. Хос сэлүүрүүд байхгүй. Нуруундаа хоёр сэлүүртэй, сүүлэндээ далбантай. Эрүүгүй. Доод эрүүний ялтсанд 6-7 шүдтэй. Дээд эрүүний ялтсанд хоёр эгнээ шүдтэй. Ам дугариг, бумбадан сорох зохилдлоготой.
Биологийн онцлог:
Монгол оронд тархан амьдрах хорхой загасны биеийн урт 20 см хүрнэ. Атуух (эр) нь атуугаасаа (эм) арай жижиг. 3 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 5 сарын сүүлч 6 сарын эхээр голын ширүүн урсгалтай хэсэгт хайрга-элсэрхэг, чулуутай хэсэгт түрсээ шахна. Хорхой загас 5-9 мянган түрс гаргана. Түрсний диаметр (голч) 0.46 мм. Органик ялзмаг, замгаар холлоно.
Амьдрах орчин:
Голын тогтуун урсгалтай, хайрга чулуу, элсэрхэг ёроолтой хэсэг мөн эргийн ургамалтай хэсэгт тархан амьдарна.