
Зүйлийн нэр: Сугасан гүрц
Англи нэр: Manchurian gudgeon
Хүрээ: Хөвчтөн
Анги: Дэвүүр сэлүүрт загас
Баг: Мөрөгтөн
Овог: Мөрөгийнхөн
Төрөл: Сугасан гүрцийн төрөл
Ерөнхий шинж:
Нуруу шаравтар-бор, хоёр хажуу боровтор алтлаг ба тууш бараан толбонуудтай буюу бүслүүртэй. Хэвлий шаравтар. Бие уртавтар. Биеийн өндөр уртын 21.4-27.7%-ийг эзлэнэ. Сүүлний урт биеийн уртын 21.2-27.1%-тай тэнцүү. Нурууны сэлүүрт салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүрт салаалаагүй II, салаалсан 6 гуурстай. Хажуугийн шугам 38-40 хайрстай.
Биологийн онцлог:
Агнуурын бус жижиг загас. Биеийн урт 9 см хүрнэ. 2 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 6-р сарын эхнээс 7-р сарын сүүлч хүртлэх хугацаанд үрждэг. Түрсээ хэсэгчилэн шахах ба түрс усны гүнд дүүжлэгдэн орхигдоно. Усны ёроолын сээр нуруугүйтэн амьтдаар хооллоно.
Амьдрах орчин:
Нуурт цутгах голын хоолойд сүрэглэн идээшлэх ба нуурт ховор тохиолдоно.