
Зүйлийн нэр: Буйрын гүрц
Англи нэр: Long-nosed gudgeon
Хүрээ: Хөвчтөн
Анги: Дэвүүр сэлүүрт загас
Баг: Мөрөгтөн
Овог: Мөрөгийнхөн
Төрөл: Монхор гүрц
Ерөнхий шинж:
Бие уртавтар, шаргал. Ам доод, хошуу урт. Уруул пэмбэгэр. Завьжинд хоёр богино сахалтай. Биеийн хажуугаар үргэлжилсэн хар толботой. Сэлүүрүүд толбогүй, өнгөгүй. Хэвлий нүцгэн, хайрсгүй. Сүүлний урт биеийн уртын 17.4-23.1%-тай тэнцүү. Заламгайн өргөс 37-39. Нурууны сэлүүр (D) салаалаагүй III, салаалсан 7, сүвийн сэлүүр (A) салаалаагүй II, салаалсан 5-6 гуурстай. Хажуугийн шугам 39-44 хайрстай. Залигуур араа нэг эгнээ 5-5 эсвэл 5-4 шүдтэй.
Биологийн онцлог:
Агнуурын бус жижиг загас. Биеийн урт 9 см-ээс хэтрэхгүй, хамгийн урт нь 11.5 см хүрнэ. 2 насандаа биеийн урт 4 см хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. 6 сарын хоёрдугаар хагасаас 7 сарын дунд хүртэл усны температур 20 хэм болоход үржинэ. Түрсээ усны гадарга дээр хэсэгчилэн шахна. Түрс бүрхүүлийн хамт 2.8-3.1 мм. Жарамгай 4 мм хүрэхэд цээжний сэлүүрийн том суурь тавигдах бөгөөд энэ үед жарамгай усны ёроол руу доошилно. Жижиг хөвөгч амьтад, ёроолын шавьж, зарим үед замгаар хооллоно.
Амьдрах орчин:
Ёроолын амьдралын хэвшилтэй загас. Нуурт ховор тохиолдоно. Голын урсгал багатай хэсгийн элс, хайрга чулуун ёроолтой хэсгээр тархан амьдарна.